Нийслэлийн төсвийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Нийслэлийн төсвийг баталлаа

Нийслэлийн ИТХ-аар нийслэлийн ирэх оны төсвийг хэлэлцэн баталжээ. УИХ-аас 2011 онд нийслэлд 26.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр баталсан юм. Үүнээс гадна шинэ бүтээн байгуулалтын ажилд 76 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн. Ирэх онд нийслэлд хийхээр төлөвлөсөн томоохон бүтээн байгуулалтаас дурдвал гэр хорооллыг орон сууцны хороолол болгон өргөжүүлэх хөтөлбөрийн хүрээнд долдугаар хороолол буюу Ногоон нуур орчмын газрыг чөлөөлж инженерийн шугам сүлжээ байгуулах ажил юм. Мөн төсвийн хөрөнгө оруулалтаар 60 км авто замыг нийслэлд шинээр барих төлөвлөж буй. Түүнчлэн Туул, Сэлбэ голыг урсацыг тогтворжуулж сэргээх ажлыг ч мөн ирэх онд хийхээр болжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж