I амаржих газрын их засвар 50 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2010.04.04-нд нийтлэгдсэн

I амаржих газрын их засвар 50 хувьтай байна

Нярайн халдвар гарсны улмаас хаалгаа бариад байгаа I амаржих газрын их засвар  эхлээд сар болж байна. Дээрх засварыг барилгын зургаан компани гүйцэтгэж байгаа аж.  Одоогоор засварын ажил 50 хувьтай байгаа юм байна. Эрүүл мэндийн сайдын  шийдвэрээр ирэх сарын 10-нд их засварыг дууссан байх ёстой гэнэ. Дээрх хугацаанд засварын ажлыг дуусгана гэдгийг албаныхан  онцолсон. Дашрамд сонирхуулахад, нийт 240 ортой клиникийн I амаржих газар нь 1968 онд ашиглалтад орсноос хойш их засвар огт хийгдэж байгаагүй аж.  Уг засварт зориулж Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс хоёр тэрбум гаруй төгрөг гаргаж байгаа юм байна.
Б.Анхаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж