Playboy сэтгүүлийн
үүсгэн байгуулагч, эзэн Хью Хефнер олон залуухан,
тачаангуй бүсгүйчүүдээр хүрээлүүлсэн азтай эр. Тэрбээр хоёр удаа гэрлэж байсан
ба 24 настай шаргал үст найз бүсгүй Кристал Харристай сүй тавьснаа зарлажээ.
Хью Хефнер “Би Кристалд сүйн бөгж бэлэглэхэд тэр нулимсаа барьж
чадаагүй. Энэ шинэ жилийн хамгийн баяртай дурсамжуудын нэг болж үлдлээ”
хэмээжээ.
Өдгөө 84 настай Хью анх 1953 онд эрчүүдэд зориулсан Playboy сэтгүүлээ нээж байсан ба хамгийн сайхан бүсгүй гэгддэг
Мерилин Монрогийн зургийг нийтлэн 51 мянган хувь зарагдаж байсан түүхтэй. Өнөөг
хүртэл уг сэтгүүлийн нэр хүнд буураагүй ба ашиг орлогоороо дээгүүрт бичигдсээр
байгаа юм.
Хью Хефнер хоёр дахь эхнэр Кимберли Конрадаас энэ оны эхээр албан ёсоор салсан ба
ийнхүү шинэхэн сүйт бүсгүйгээ шинэ оны баяртай зэрэгцэн зарлалаа.
Дэлхийн II дайнд оролцож явсан Хефнер Иллинойсийн их сургуулийг сэтгэл
судлаач мэргэжлээр дүүргэжээ. Оюутан байхад нь эрэгтэйчүүдэд зориулсан
сэтгүүл гаргах санаа анх төрсөн байна.
1953 онд "Playboy"
сэтгүүлийг анх гаргаж, уншигчдын таашаалыг хүртэнэ гэдэгт итгэхгүй
байсан тул дугаар тавиагүй гэдэг. Гэтэл 60 мянган хувь хэвлэсэн
сэтгүүл бүгд борлогдож, хамгийн их эрэлт хэрэгцээтэй хэвлэл болжээ.
Америкт болсон сексийн хувьсгалын эхлэлийг "Playboy" сэтгүүл тавьсан
гэдэг. Өнөөдрийн байдлаар "Playboy" нь
эрэгтэйчүүдэд зориулсан сэтгүүлүүдээс борлуулалтаараа тэргүүлсэн
хэвээрээ байгаа аж. Зөвхөн АНУ-д гэхэд есөн сая хувь хэвлэгдэн
борлогддог. Ижил хүйстэнтэйгээ явалдагчдын эрхийг хамгаалахаас гадна
ДОХ-ыг анагаах эмийг гаргаж авах ажил хэрхэн явагдаж байгаа зэрэг
нийгмийн тулгамдсан асуудлыг хөнддөг. Хью Хефнер 75 нас хүрээд
сэтгүүлийн ажилд оролцохоо больсон. Тэрбээр эдлэн газартаа өөрийг нь
зугаацуулдаг алтан шаргал үстэй 18-28 насны долоон бүсгүйтэй цуг
амьдарч байгаа. "Виагра"-гийн ачаар хэнийг нь ч гомдоодоггүй гэнэ.
Х.Хефнер кино урлагт ч хувь нэмрээ оруулсан хүн. "Playboy" сэтгүүлээ
хэрхэн гаргаж эхэлсэн тухай уран сайхны кино байдаг. 1992 онд "Хью
Хефнер: нэг удаа", 1998 онд "Playboy: X түүх" нэртэй баримтат кинонууд
үзэгчдийн хүртээл болсон. Харшдаа шаргал үст бүсгүйчүүдтэйгээ хэрхэн
амьдарч байгаа тухай телевизийн цуврал нэвтрүүлгийг үзэгчид андахгүй.
Хью Хефнер "Playboy" сэтгүүлийн ачаар саятан болсон. Хоёр хүү нь
аавынхаасаа өрх тусгаарласан тул тэрбээр 84 насандаа амьдралаа шинээр
эхлэхээр шийдсэн бололтой.
Н.Наран