Стрессээс хэрхэн салах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Стрессээс хэрхэн салах вэ?

Би энэ бодлоосоо салж чадахгүй нь

Сэтгэл зовоосон бодлоос салах амаргүй байдаг. Бидний сэтгэл дотор шуурч буй эдгээр бодлууд хөвөрсөөр толгойн өвчин болж хувирдаг. Түгшүүрт бодлууд төрүүлж буй сэтгэлээ тайвруулах Буддын уламжлалт бясалгалын аргыг толилуулж байна. Зэн Буддизмын оюунлаг энэ арга нь сэтгэл зүйгээрээ оюун санаагаа өөрчлөх явдал юм. Энэ нь аажмаар сэтгэл зовоож буй бодлуудыг эерэг болгох юм.

Нэгдүгээр алхам.

Цаг хугацаа орон зайг умарт.
Сэтгэл санаагаа тайвшруулах бясалгалын хосгүй арга бол бясалгахдаа цаг хугацаа орон зайг умартах явдал юм.
Энэ нь эхлээд танаас оюун санаагаа улигт бодлоос чөлөөлөхийг шаардана. Хамгийн гол нь сэтгэлээсээ ханд. Гэртээ харих замдаа эсвэл орон дээрээ хэвтээд ямар нэг зүйл төсөөл. Жишээлбэл: өөрийгөө өрөөн дотуур алхаж байгаагаар тасөөл.

Хоёрдугаар алхам.

Дараагийн алхам бол бясалгахад саад болж буй бодлуудаа үргээ. Төсөөлж буй зүйлдээ улам гүн авт. Ингэснээр таны  амралтын өдөр тайван өнгөрч, шөнө сайн унтаж амардаг болно.  Бясалгахад хамгийн чухал зүйл бол хамгийн чухал зүйлээ санах явдал гэж Зэн бясалгалын багш өгүүлжээ. Таны зорилго бол огт бодол ургуулахгүй байх бус. Хортой бодлоо л үргээх явдал юм. Таны сэтгэлийн гүн дэх бүдэг бадаг дурсамж, бодлын сэжүүрт хөврөх боломж бүү олго.

Гуравдугаар алхам.

Дараагийн алхам бол анхаарлаа төвлөрүүлэх. Үүний тулд та жигд амьсгалж, нэг л авиа, чимээ, үг, өгүүлбэрээ давтан хэлэх хэрэгтэй. Ингэж нэг зүйлд төвлөрч сурсанаар та анхаарлаа сарниулахгүйгээр төвлөрүүлж сурах юм

Дөрөвдүгээр алхам.

Сүүлийн  алхам бол эртний болон орчин үеийн гайхалтай хоршсон арга болох бясалгалын түвшинд бодлоо төвлөрүүлэх явдал юм. Бодол бол хоосон зүйл. Бясалгаснаар та өөрийгөө хүлээснээс гаргаж, зарим үед өөрийг тань үгүй хийж ч мэдэх мэдрэлийн саатлын бүтээгдэхүүн болох стрессийн  нэг шинжийг байгаагаар нь олж харна. Шалтгаан нь ямар ч бай та сэтгэл хөдлөлд автахгүй,  стресст орохгүй болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж