Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Та мөнгөө барьдаг уу?

-Мөнгөө цааш нь хий. Насан туршдаа аз жаргалтай амьдарна гэж итгэж гэнэн хонгор загнах хэрэггүй. Нууц хадгаламж эсвэл гэр бүлийнхээ хэн нэгний нэр  дээр хадгаламж нээсэн нь дээр. Зовлон жаргалаа хуваалцаж насан туршдаа хамт амьдарна гэж итгэж  байсан хүн чинь нэг л өдөр нүүрээ буруулаад яваад өгөхөд хэрэг болно.

     -Үрээд байхаар их мөнгө байхгүй.

-Нөхөр бид хоёр гурван хүүхэдтэй. Гэрлээд 9 жил болж байгаа. Бид хоёр залуудаа гэрлэж, одоогийн амьдралд хүрэх гэж чамгүй хөдөлмөрлөсөн. Эхэндээ мөнгөнөөс болж байнга муудалцдаг байсан ч үүнийгээ шийдвэрлэх нэг арга олсон юм. Нөхөр маань байрны түрээс, цахилгааний мөнгийг төлж хоол хүнс авахад тусалдаг. Харин би машин, даатгал, утасны мөнгө болон хоол хүнсээ авдаг юм. Урьд нь тэр бүх зүйлийг л ганцаараа үүрч байгаа юм шиг загнадаг байсан.

-Манай нөхөр бидний хэрэглэж буй зүйл ямар өртөгтэй байдаг талаар ямар ч ойлголтгүй. Тэр зөвхөн хүүхдийн нэг ширхэг живх 9 ам долларын үнэтэй байдгийг мэддэггүй. Намайг их үрэлгэн хүн  гэж боддог. Түүний хувьд бүх зүйл маш үнэтэй байдаг. Хэрвээ хүүхдүүд маань живхгүй болчихвол түүнд худлаа хэлэхээс өөр байхгүй.
-Би эхнэрээсээ заримдаа хэлэлгүй мөнгө авдаг. Тэр татварт төлөх мөнгөө тусад нь хадгалдаг ч надад огт халдаадаггүй. Би одоогоор ажилгүй. Аар саар жижиг зүйл авах болгонд  би түүнээс асуух болдог. Энэ нь надад хэцүү санагддаг. Би эхнэртээ хайртай. Гэхдээ тэр надад итгэдэггүй.

-Би нөхөртөө худлаа хэлдэггүй. Би хүссэн зүйлээ худалдаж авдаг. Би юу худалдаж авснаа тэр бүр хэлээд байдаггүй ч тэр мэдэж байдаг. Гэхдээ уурладаггүй. Учир нь би долоо хоног болгон дэлгүүр  хэсдэггүй. Бид мөнгөний асуудлаар хэзээ ч маргаж байгаагүй. Нэг хадгаламжийн данс, хоёр харилцах данстай. Чухал хэрэгтэй зүйлсээ бид хадгаламжийн данснаасаа авч, өдөр тутмын зүйлсээ тус тусын данснаасаа гаргадаг.

Гэр бүлд мөнгө хамгийн ээдрээтэй асуудлын нэг. Мөнгөний үрлэг,  зарлагаас болж хосууд зөрчилдөх нь энүүхэнд. Зарим тохиолдолд хяналтын нэг хэлбэр болох нь бий. Хэрвээ та нөхөртөө мөнгөний үрлэг зарлагын тухайд худлаа хэлдэг бол ноцтой асуудал үүснэ гэсэн үг.

Энгийн худал ярианууд өчүүхэн зүйлээс эхтэй байдаг. Дэлгүүрээр явснаа нуух болон хямдралаар авсан зүйл гэдэг бол худлаа. Дийлэнх тохиолдолд  дэлгүүр хэсдэг зуршлаа нуухын тулд худлаа ярих нь элбэг. Зарим эмэгтэйчүүд  өрхийн төсвөөсөө хэтрүүлэн үрэлгэн загнадаг, хэтэрхий үнэтэй эд зүйлс худалдан авсанаа нөхөртэй хэлэхгүй өнгөрөх нь дээр гэж боддог.. Мөн өөрт нь дураараа зарцуулах  эрх байхгүй бол мөнгөний зарлагын талаар худлаа ярих нь бий. Гэр бүлийн хоёр хамтын болон тус тусын хэрэглээний хадгаламжтай байх нь чухал бөгөөд  хүссэн үедээ өөрийн данснаасаа дуртай зүйлдээ зарцуулах боломжтой болох юм. Хамгийн гол нь итгэлцэл бөгөөд мөнгөний асуудал дээр ч санаа нэгтэй байх нь чухал. Орлогоо тус тусын дансандаа хийж, татвар төлөх болон чухал хэрэгтэй зүйл худалдан авахдаа хоёулаа ярилцаж байж шийдэх нь шударга байдаг. Эхнэр нь татвартаа болон  хоол хүнс, хүүхдийн сургуульд, өөр бусад зүйлд хэдийг зарснаа нөхөртөө хэлж байх нь зүйтэй. Тэр үүнийг сонирхож асуугаагүй ч бай хэлэх нь зөв. Хэрэв банкны өр хэцүү болоод ирвэл бусад онцын шаардлагагүй хэрэглээгээ хэсэг хугацаанд хязгаарлах хэрэгтэй. Гэр бүлийн төсөв муу үед дээрх шиг худал хуурмаг зүйл хосуудад хэрэг болохгүй. Худал хуурмаг зүйл хэзээ нэг цагт илрэхэд таны гэр бүл сүйрч ч  мэднэ.
Хэрвээ гэр бүлд эхнэр нөхрийн аль нэг нь мөнгөний орлого зарлагаа нуудаг бол хамт амьдрахын хэрэг юу билээ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж