Дэлхийн банктай хамтран сургуулиудын хоолны газрыг шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.04-нд нийтлэгдсэн

Дэлхийн банктай хамтран сургуулиудын хоолны газрыг шинэчилнэ

Өнгөрсөн оноос эхлэн салбар, чиглэлээр нь загвар дүүрэг шалгаруулж эхэлсэн.  2009 оны загвар дүүргээр нэгдүгээр байрт Чингэлтэй дүүрэг нийгмийн даатгал, хүүхдийн чиглэлээр, хоёрдугаар байрт Баянгол дүүрэг боловсролын асуудлаар, гуравдугаар байрт Баянзүрх дүүрэг биеийн тамир, эрүүл мэнд, мөн Багануур дүүрэг хүүхэд, эрүүл мэндийн чиглэлээр бусдыгаа тэргүүлсэн байна.  “Загвар дүүрэг шалгаруулан бусдад нь үлгэр дуурайлал болгох нь зөвхөн нэг удаагийн ажил биш бөгөөд бүтэн дөрвөн жил үргэлжилж байж үр дүн нь олон нийтэд хүрнэ. Өнгөрсөн хугацаанд Сонгинохайрхан дүүрэг халамжийн чиглэлд, Хан-Уулынхан ажлын байр шинээр нэмэгдүүлэхэд илүү анхаарсан нь тодорхой үр дүн авчраад байна” хэмээн нийслэлийн засаг даргын орлогч Ц.Цогзолмаа онцолсон юм. Энэ жил Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар 10 сая ам.долларыг эрүүл мэндийн салбарын нөхцлийг сайжруулах, Дэлхийн банктай хамтран Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын бүх сургуулийн хоолны газрыг тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлуудыг хийхээд төлөвлөөд байгаа юм байна.
Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж