Хар тамхины сэжигтнээс ДОХ-ын халдвар илэрчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Хар тамхины сэжигтнээс ДОХ-ын халдвар илэрчээ

Хар тамхи зөөвөрлөсөн хэргээр өнгөрсөн долоо хоногт  Баянгол дүүргийн шүүхээс ял сонссон Л.Гантуул, Ё.Оюунчимэг нарын таван хүнд холбогдох хэрэгт өнгөрсөн намар сэжигтнээр татагдан шалгуулсан  Дархан-Уул аймгийн харьяат  Д гэх эмэгтэйгээс ДОХ-ын вирус илэрчээ. Түүнийг Ганцхудагт саатуулж байхад нь шинжилгээ авсан аж.  Гэхдээ дээрх эмэгтэй хэргийг шалгах явцад хар тамхи зөөвөрлөсөн, тээвэрлэсэн хэрэгт холбогдолгүй болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Уг мансууруулах төрлийн бодис тээвэрлэсэн гэх хэрэгт холбогдож шүүгдсэн Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарт  анхан шатны шүүхээс өнгөрсөн долоо хоногт тус бүр 12 жилийн хорих ял, Малайз улс руу хар тамхи зөөвөрлөсөн Ц.Оюун-Эрдэнэ, Вьетнамаас БНХАУ руу хар тамхи зөөвөрлөсөн П.Алтансүх нарт тус бүр зургаан жилийн хорих ял оноожээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж