Бэлчээрийн хуулийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Бэлчээрийн хуулийг хэлэлцэнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаан 10.00 цагт эхлэн Бэлчээрийн тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар хэлэлцэнэ.

Түүнчлэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгийн төслийг судалж , санал дүгнэлт бэлтгэх ажлын хэсгийн мэдээлэл, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай асуудлыг тус тус хэлэлцэх аж.

Хуралдааны эцэст Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Хөгжлийн бодлогын санхүүжилт-2” хөтөлбөрийн Санхүүжилтийн хэлэлцээр болон “Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар шийдвэр гаргахаар болжээ.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж