Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сарын аян эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.04-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сарын аян эхэлж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн халамжийг хүртэгч биш, эрхээ эдлэгч, баялаг бүтээгч байх ёстой гэдгийг олон нийтэд ойлгуулах зорилго бүхий “Хүртээмжтэй орчин” нэртэй сарын аяныг өнөөдрөөс эхлүүлж байгаа ажээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, тэдний эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагыхантай уулзаж, дугуй ширээний ярилцлага хийлээ.  Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхах, дэд бүтэц, мэдээллийн технологиос ангид үлдээх, сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх эрхийг нь хязгаарлах зэрэг нийтлэг дутагдал  амь бөхтэй оршсоор байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй  иргэдийн тоо хэд хэчнээн байгааг баттай тогтоож чадалгүй өдийг хүрчээ. Иймээс тэдгээр хүмүүсийн талаар эерэг хандлагыг нийгэмд төлөвшүүлэх, тэдэнд чиглэсэн төрийн үйлчилгээг чанартай, үр өгөөжтэй болгох, нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд оролцох идэвхитэй оролцоог дэмжих нь чухал гэдгийг уулзалтад оролцогчид хөндөн ярилцлаа. “Хүртээмжтэй орчин” сарын аяны хүрээнд сургалт, спорт, соёл урлагийн уралдаан тэмцээн,олон төрлийн үйл ажиллагааг багтаасан фестиваль зэргийг зохион байгуулах юм.  
Д.Цээпил
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж