Буудлагын тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.26-нд нийтлэгдсэн

Буудлагын тэмцээн боллоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    ХЗДХЯ-ны үүсч байгуулагдсаны 100 жилийн ойг угтан буудлагын тэмцээнийг ХЗДХЯ-наас БХТН-тэй хамтран өчигдөр   буудлага спортын клубын спорт зааланд зохион байгууллаа. Тэмцээнийг энэ жилээс эхлэн жил бүр уламжлал болгон зохион явуулах ба ирэх жилээс эхлэн цар хүрээг өргөтгөж, насанд хүрэгчид, залуучуудын ангилалаар зохион явуулах болсон байна. Энэ удаагийн тэмцээнд МУ-ын хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, гавьяат тамирчин Энхзул тэргүүтэй нийт 90 гаруй тамирчид оролцож тэмцээнийг сонирхолтой , өрсөлдөөнтэй болгожээ. Орон нутгаас Хэнтий аймгийн Бол-Өндөрийн “Есүхэй мэргэн” клубын тамирчид ирж оролцсон байна. Хийн гар буун 4-р дасгалыг тамирчин Ичинхорлоо 365 оноогоор спортын дэд мастерийн болзол хангаж, 6 тамирчид спортын зэрэг хангажээ.

    Н.Түвшин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж