Топ-20 индекс 10192.01 нэгж байгаа нь өмнөх долоо хоногийнхоос 732.12 нэгжээр буюу 7.7 хувь өсч, зах зээлийн үнэлгээ нийт 845.7 тэрбум төгрөг болсон байна.
Ханш нь өссөн үнэт цаасны тоонд “Нэхээсгүй эдлэл” (32.0 хувь), Шарын гол (30.0 хувь), АПУ (21.2 хувь), ханш нь буурсан үнэт цаасны тоонд Зоос гоёл (12.5 хувь), “Мах импекс” (8.7 хувь), Улаанбаатар ЗБ (5.5 хувь) зэрэг ХК-ийн үнэт цаас орж байна. Нийт 40 үнэт цаас арилжигдсанаас 21 үнэт цаасны ханш өсч, 5 үнэт цаасны ханш буурч, 14 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Тоо ширхгээр идэвхтэй арилжигдсан үнэт цаасанд “Женко тур бюро” /5,728.7 мянган ширхэг/, “Хөх ган” /299.1 мянган ширхэг/, “Хай би ойл” /189.2 мянган ширхэг/ ХК-ийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр “Женко тур бюро” /664.6 сая төгрөг/, “АПУ” /164.0 сая төгрөг/, “Шарын гол” /103.1 сая төгрөг/ ХК-ийн үнэт цаас идэвхтэй арилжигдсан байна.