ОХУ “Шинэ эхлэл” гэрээг 2011 онд батална

Хуучирсан мэдээ: 2010.12.26-нд нийтлэгдсэн

ОХУ “Шинэ эхлэл” гэрээг 2011 онд батална

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Москва болон Вашингтон дөрөвдүгээр сарын 8-нд Чехийн нийслэл Праг хотноо цөмийн зэвсгийг их хэмжээгээр хорогдуулах тухай “Шинэ эхлэл” нэртэй гэрээнд гарын үсэг зуржээ. Энэхүү гэрээ нь АНУ болон ОХУ-ын харилцааг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэх болно хэмээн шинжээчид үзэж байна. Цөмийн зэвсгийг хорогдуулах гэрээний хүрээнд хоёр тал стратегийн пуужингийн хэмжээг 800 нэгж хүртэл хоёр дахин бууруулж, байлдааны цэнэгт хошууг 1,550 нэгж хүртэл гуравны нэг дахин хорогдуулах ёстой ажээ.

    Оросын Төрийн Дум стратегийн зэвсэг хорогдуулах тухай шинэ гэрээний хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталсан ч ирэх онд эцсийн байдлаар батлах юм. Төрийн Думын олон улсын хэрэг эрхэлсэн хорооны дарга Константин Косачёв хэлэхдээ хоёр дахь удаагийн хэлэлцүүлгийг ирэх оны нэгдүгээр сард хэлэлцүүлэх болно гэжээ. Лхагва гаригт уг гэрээг АНУ-ын Сенатын танхимын 97 гишүүн санал хурааснаас 71 гишүүний саналаар дэмжигджээ.  

    Баасан гаригт Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев хэлснээр “шинэ эхлэл гэрээ нь энэ оны онцлох чухал үйл явдлын нэг боллоо. Ирэх арван жилд Европ тив төдийгүй дэлхийн аюулгүй байдлыг хангах тулгын чулуу нь энэхүү гэрээ байх болно” гэжээ. Энэхүү гэрээг хэрэгжүүлж эхлэхийн өмнө АНУ болон Оросын талын хууль тогтоогчид батлах ёстой юм.
     
    “Төрийн Дум “Шинэ эхлэл” гэрээг батлахгүй бол Оросын нэр төрийг унагасан хэрэг болно. Энэхүү гэрээ нь Орос болон АНУ-ын харилцааг хоёр талын сонирхлыг тэнцүүлсэн, харилцан эрх тэгш шинэ шатанд аваачих гарц юм. Миний үзэж байгаагаар гэрээг баталснаар хоёр улсын нэр хүнд огцом өсөх болно” гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлжээ.

    Б. Энхцэцэг

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж