
Victoria Beckham загварын ертөнцөд хөл тавиад нэлээд хугацаа өнгөрсөн. Түүний загварын даашинзууд чамгүй амжилттай худалдаалагддаг ба алдартай одууд ч таашаан өмсдөг болоод байгаа аж. Харин тэрбээр загвар дах өөрийн орон зайг улам өргөжүүлэхийг хүсч байгаа ба өөрийн нэрийн цүнхний брэндтэй болж, анхны коллекцоо өнгөрсөн пүрэв гаригт худалдаанд гаргасан юм.
Тэрбээр энэхүү ажилдаа нэрт загвар зохион бүтээгч Katie Hillier-тэй хамтран ажилласан бөгөөд уг коллекцод олон сонгодог загвартай цүнхнүүд багтсан байна.
Уг цүнхнүүдээс 2600 долларын үнэтэй савхин цүнх нэг өдрийн дотор худалдаалагдаж дуусаад байгаа ба 13700 долларын үнэтэй матрын арьсан цүнх цөөхөн үлдээд байгаа аж.
Н.Наран