Солонгос-Монголын соёлын хотхонтой болжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.26-нд нийтлэгдсэн

Солонгос-Монголын соёлын хотхонтой болжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    БНСУ-ын “Ханмин” их сургууль сургуулийнхаа дэргэд Солонгос-Монголын соёлын хотхон байгуулж хоёр орны түүхийн харилцаа, соёлын нийтлэг талуудыг сурталчлах, мөн монгол сурын харваа, морин спортын төв байгуулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ тухайгаа тус сургуулийн захирал Чо Жон Сан тэргүүтэй төлөөлөгчид УИХ-ын дарга Дэмбэрэлд бараалхахдаа мэдээлсэн байна. Мөн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах, хоёр талын хөгжлийн байгууллагуудтай хамтран Солонгосын “Шинэ тосгон” хөдөлгөөнийг Монголд өрнүүлэх, Монголын говийн бүсэд мод тарих зэрэг ажил хамтран хийх зорилт дэвшүүлж байгаа юм байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж