“Сэмэрч үл барагдана” дахин хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.26-нд нийтлэгдсэн

“Сэмэрч үл барагдана” дахин хэвлэгдлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголд үлдсэн хэдэн хүүхдүүдээ зүүдэлж, дэрээ норгосоор Сараа бүсгүй сэрнэ. Шинэ ажлын уртаас урт хүнд өдөр, халзан шар менежерийнх нь учиртай харах тачаангуй харц, эх нутгаасаа хамт зориж ирсэн Заяа бүсгүйн ёозгүй ариншин, энэ бүхэн Сарааг шаналгаж, нулимсыг нь үргэлж сорно. Түүнтэй зэрэгцээд Монголд байх нөхөр Түвшин нь эхнэрийнхээ зовж олсон хэдэн төгрөгөөр архи ууж, эрүүлжүүлэхэд хонож байна.

    Харин Түвшин хундагаар архи биш, эхнэрийнхээ харийн газар унагасан нулимсийг хундага хундагаар нь ууснаа ухаарна, тэгээд эхнэрээ, ханиа дуудахаар утасдана.

    Энэ их танил дүр зураг бол Т.Бум-Эрдэнийн “Хундага нулимс” өгүүлэгийн сюжет. Энэ мэт сэтгэлд хүрч, ухаарал нэмсэн олон сайхан өгүүллэгээрээ та бүхний танил болсон Чикагогийн Т.Бум-Эрдэнийн өгүүллэгийн түүврийн ном анх 2008 онд хэвлэгдэн уншигчдлийн гарт очиж байсан билээ. Харин уг ном худалдаалагдаж дууссан учраас дахин хэвлүүлж, худалдаанд гаргаад байгаа аж.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж