“Өдрийн сонин” оны шилдэг сонин боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.26-нд нийтлэгдсэн

“Өдрийн сонин” оны шилдэг сонин боллоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл жил бүр оны шилдгүүдээ шалгаруулдаг уламжлалтай. Тэгвэл 2010 оны өдөр тутмын шилдэг сонингоор “Өдрийн сонин”-г шалгаруулжээ.

    Монголын сэтгүүл зүйн салбар болон сонины зах зээлд өөрийн байр суурийг баттай эзэлж, улс төр, эдийн засаг, соёл урлаг, шинжлэх ухаан, танин мэдэхүйн үндэсний индэр болж, төр засаг түмэн олон иргэдийнхээ харилцааны гүүр болж, шүүмжлэлт нийтлэл, асуудал дэвшүүлсэн өгүүллүүдээрээ бусдаас ялгаран ажиллаж байгаа хэмээн “Өдрийн сонин”-г онцлон үнэлж, ийнхүү шилдгээр өргөмжилсөн байна. Энэхүү хүндтэй шагналыг гардан авсан тус сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, төрийн шагналт Б.Цэнддоо “Мэргэжлийн байгууллага, мэргэжил нэгт нөхдөөсөө ийм өндөр үнэлгээ авсандаа баярлаж байна. Цаашид улам эрч хүчтэй ажиллах, манлайлагчийн байр сууриа хадгалах болно” хэмээсэн юм. Оны шилдэг сониноор шалгарсан “Өдрийн сонин”-ы хамт олон, мэргэжил нэгт нөхөддөө баяр хүргэе.

    NEWS агентлаг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж