Хүүхдүүд хоорондоо муудалцах нь эцэг эхчүүдэд нь хэцүү боловч, хүүхдүүдэд өөрсдөд нь бол ашигтай байдаг гэнэ. Бусад айлын хүүхдүүд эвтэй байхад манай хүүхдүүд л гэж хоорондоо дандаа муудалцах юм гэж та боддог уу? Тэгвэл та буруу бодож байна. Хүүхэд л бол хүүхэд. Бусад айлын хүүхдүүд ч бас хоорондоо маргалддаг. Харин та хүүхдүүдийнхээ маргааныг зөв таслан зогсоох хэрэгтэй. Хүүхдүүд муудалцаж, зодолдох үед эцэг эх нь ямар зарчмыг баримтлах ёстой вэ?
- Хэрэлдэж, зодолдсоныхоо хариуцлагыг тэд хоёулаа хүлээх ёстой гэдэг зарчмыг баримтал.
- Хэн нэгнийх нь талд орж болохгүй.
- Хэн эхэлснийг тогтоох гэж оролдсоны хэрэггүй.
- Хэн зодооныг эхэлснийг мэдэх гэж оролдвол тэднээс зөвхөн бие биесээ буруутгасан үгс л сонсоно.
- Тэднийг шүүх хэрэггүй. Зүгээр зодооныг нь л салга.
- Хэн нь буруутайг хүүхдүүд өөрсдөө тогтоовол дээр.
- Аав, ээждээ энэ талаар гомдол зарга мэдүүлэхийг бүү хоригло.
- Тэднийг зодоон цохионоо хэтрүүлж бие биеэ гэмтээхээс өмнө болиул. Эцэг эх энэ бүхнийг таслан зогсоох бүрэн эрхтэй хүн гэдгээ харуулах ёстой.
- Хүүхдүүд хоорондоо зөвхөн маргаж байвал тэднийг бүү оролд.
- Тэднийг элдэв хараал хэлэх, эвгүй муухайгаар нэг нэгийгээ доромжлох вий гэдгийг л анхаар.
- Эцэг эхийн зүгээс хүүхдүүд өөрсдөө хэрүүл маргаанд адилхан буруутай гэж үзсэн ч, хүүхэд ямар ч үед өөрийн хувийн зан чанарын дутагдалыг мэдэрч, түүнийхээ хариуцлагыг хүлээдэг байх ёстой.
Н.Цэнд