Эрүүл мэндийн салбарынхан өнөөдөр жагсана

Хуучирсан мэдээ: 2010.04.04-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн салбарынхан өнөөдөр жагсана

Эрүүл мэндийн салбарынхны ажилтнууд цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардсан жагсаал цуглааныг өнөөдөр Сүхбаатар тайлбайд зохион байгуулах гэж байна. Жагсаал 12 цагаас эхэлнэ. Энэ сарын 1-нд эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооноосцалинг хоёр дахин нэмэгдүүлэх, “Эрүүл мэндийн цогц шинэчлэл”, Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад салбарын ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааны асуудлыг тусгах зэрэг асуудлыг багтаасан шаардлагыг УИХ, Засгийн газар, ЭМЯ-нд тус тус хүргүүлсэн. Энэхүү шаардлагыг биелүүлэхийг шаардахаар нийслэлийн 800 гаруй ажилтан албан хаагчид жагсахаа мэдэгдээд байгаа талаар тус ҮЭХ-ноос мэдэгдлээ.  Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооныхны мэдээлж буй 2008 оноос хойш өдийг хүртэл эмнэлгийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлээгүй аж. Мөн хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж буй тэдний ахуй амьдрал, нийгмийн баталгаа улам доройтож, орлогын ядууралд орж байгаа учир тэдний хөдөлмөрийг бодитой үнэлэх шаардлагатай юм. Ялангуяа сувилагч дунд мэргэжилтнүүд, асрагч, үйлчлэгч, слесарь, түргэний жолооч зэрэг доод тушаалын ажилчдын амьдрал хүнд байгаа талаар шаардалагдаа тусгасан аж. Хэрвээ энэ сарын 8-ны дотор тус шаардлагыг Эрүүл мэндийн яам хүлээн авч Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээрт суухгүй бол тэмцлийн дараагийн арга хэмжээг авна хэмээн мэдэгдэж байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж