МЧБХ-ны Удирдах зөвлөлд шинэ гишүүд нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.25-нд нийтлэгдсэн

МЧБХ-ны Удирдах зөвлөлд шинэ гишүүд нэмэгдлээ

МЧБХ-ны УЗГишүүн, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр:

1. Янгугын Содбаатар -1974 онд төрсөн, МАН-ын нарийн бичгийн дарга, физик – инженерийн мэргэжилтэй  
2. Бэгзжавын Мөнхбаатар -1975 онд төрсөн, Нийслэлийн засаг даргын орлогч, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн МАН-ын дарга, улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй

МЧБХ-ны УЗГишүүн, дэд ерөнхийлөгчөөр:

3. Бадамдамдины Баттүвшин – 1980 онд төрсөн, “Эрдэнэбулган” ХХК захирал, банк, санхүүгийн мэргэжилтэй
4. Даваагийн Гэрэл – 1963 онд төрсөн, ”Соотон” ХХК захирал, инженер мэргэжилтэй
5. Нэргүйн Гантулга 1978 онд төрсөн, “Ушиг Хайрхан” ХХК захирал. Багш –дасгалжуулагч, агрономич мэргэжилтэй
6. Амгалангийн Хаянхярваа -1980 онд төрсөн, “Номин талст”  хамтлагийн дуучин, Нийслэлийн МАН-ын Бага Хурлын гишүүн, эдийн засагч мэргэжилтэй
7. Осорондамбын Тойвгоо -1960 онд төрсөн, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч, нягтлан бодогч мэргэжилтэй, Баянхонгор аймгийн ЧБХ-ны тэргүүн
8. Мягмарын Баттогтох – 1972 онд төрсөн, “Лексус Консалтинг” компани захирал, хуульч  мэргэжилтэй
9. Лодойн Энхбаяр – 1964 онд төрсөн, “Бумбат” ХХК захирал, Олон улсын хэмжээний мастер, багш – дасгалжуулагчийн мэргэжилтэй

МЧБХ-ны бүтэц , зохион байгуулалтын талаар:

1. Д.Сумьяабазар –   Сургалт – дасгалжуулалт, сахилга бат хариуцсан Тэргүүн дэд ерөнхийлөгч
2. Б.Мөнхбаатар – Бодлого, хэрэгжилт хариуцсан Тэргүүн дэд ерөнхийлөгч
3. Я.Содбаатар – Төсөв, санхүү хариуцсан Тэргүүн дэд ерөнхийлөгч нар тус тус томилогдлоо

МЧБХ-ны Мэргэжлийн зөвлөлд шинээр орсон гишүүд:

1. Монгол улсын гавъяат тамирчин Цэдэндамбын Нацагдорж
2. БТС Газрын Үндэсний шигшээ баг, ЭШ Албаны ажилтан, дэд доктор Олон улсын хэмжээний мастер – Лувсанзундуйн Ням
3. Олон улсын хэмжээний мастер – Лодойн Энхбаяр

МЧБХ-ны Ёс, зүйн зөвлөлд шинээр орсон гишүүд:

1. МЧБХ-ны УЗГишүүн,  дэд ерөнхийлөгч МЧБХ-ны хуулийн зөвлөх  Мягмарын Баттогтох
2. Олон улсын хүндэт шүүгч Намсрайжавын Дүгэрсүрэн

Эх сурвалж: www.wrestling.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж