Монголын уурхайчид төр засгаас нөхөн төлбөр шаардлаа

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

Монголын уурхайчид төр засгаас нөхөн төлбөр шаардлаа

Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын уурхайчид нэгдэн “Эрдэнэт хүн” холбоо байгуулж, төр засгаас нөхөн төлбөр шаардлаа. Учир нь сүүлийн жилүүдэд мэргэжлээс шалтгаалсан нас баралт залуужиж эхэлсэн бөгөөд хөдөлмөрийн хамгийн хүнд нөхцөлд ажилладаг тэдний тухайд мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөр хамгийн их өвчилдөг байна.  Иймдээ ч тэд бараг залуугаараа буюу 40-50 насандаа нас бардаг байна. Гэсэн хэдий ч улсаас тэдэнд нөхөн төлбөр ер өгдөггүй аж.
Өнөөдрийн байдлаар хүнд нөхцөлд ажиллан мэргэжлээс шалтгаалах өвчиллөөр өвчилсөн зургаан мянга гаран хүн байдаг ба ихэвчлэн уушигны багтраа өвчтэй байдаг аж. Хөдөлмөрийн хуулинд зааснаар мэргэжлээс шалтгаалах өвчиллөөр өвчилсөн тохиолдолд төрөөс 36 сарын хөдөлмөр хөлстэй тэнцэх нөхөн олговорийг олгоно хэмээн тус хуулийг 97-д заасан байдаг ч өнөөг хvртэл нэг ч уурхайчин нөхөн олговор аваагүй байна. Уурхайчид мэргэжлээс шалгаалах өвчтэй болж групп тогтоолгосон л бол тэд гудманд гардаг. Учир нь тэд ажил хийхийг хүссэн ч групп тогтоолгосон  тэднийг ямар ч газар ажилд авдаггүй, зөвхөн тэтгэвэрээс өөр орлогогүй болдог байна. Иймээс уурхайчид эхний ээлжинд төр засагтаа хандаж нөхөн төлбөр олгохыг шаардах, улмаар 10 гаруй уурхайн ажилчдын төлөөллүүд нэгдэн жагсаал, цуглаан хийх байдлаар дараагийн алхмаа хийх гэнэ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж