Банкны барьцаанд байгаа малчдад ноолуурын килограмм тутмын үнэ 50 мянгад хүрсэн нь таатай мэдээлэл хэдий ч үндэсний үйлдвэрлэгчдийг бухимдуулж байна. Түүхий эдийн "Эмээлт" зах дээр нэг кг ноолуур 50 орчим мянган төгрөгийн үнэтэй байна. Харин зүүн аймгуудын нутгаар ноолуурын ханш нэлээн өндөр байгаа аж. Тус бүс нутагт ноолуур 53-54 мянган төгрөгт хүрчээ. Ноолуурын ханшийг хятадууд зохиомлоор хөөрөгдөж байна гэж үндэсний үйлдвэрлэгчид мэдэгдэж байна. Ингэснээр үндэсний ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн хэрэгцээний ноолуурыг худалдан авч чадахгүйд хүрч дампуурлын ирмэгт хүрнэ гэж тэд үзэж байна. Энэ бүхнийг Хятадаас зохион байгуулалттай хийж байгаа ажил гэдгийг ч тэд хэлж байгаа юм. Тиймээс үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор түүхий ноолуурыг хилээр гаргахыг хориглох шийдвэр гаргах нь зүйтэй гэнэ. Хэрэв тэгэж чадвал малчдад унах унц багатай ч үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломж бүрдэх юм.
Л.ХАЛИУ
Л.ХАЛИУ