“Toyota” 10 сая ам.долларын нөхөн төлбөр олгоно

Хуучирсан мэдээ: 2010.12.24-нд нийтлэгдсэн

“Toyota” 10 сая ам.долларын нөхөн төлбөр олгоно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    2009 онд АНУ-ын хурдны зам дээр “Lexus” маркийн автомашин осолдож, дөрвөн хүний аминд хүрсэн бөгөөд “Toyota”-аас 10 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор болжээ. “Lexus” автомашиныг тус гэр бүлд түрээслүүлсэн “Toyota”-ын албан ёсны төлөөлөгчийн газрын хуульч нөхөн төлбөрийн хэмжээг есдүгээр сард тогтоосон ч, ил гаргалгүй нууцалсан байна. Энэхүү ослоос үүдэн сая сая “Toyota” маркийн машиныг зах зээлээс буцаан татах хэрэгтэй болсон юм.

    Машин үйлдвэрлэгчийн зүгээс хийсэн мэдэгдэлд “хайртай хүмүүсээ алдсан гэр бүлийг болзошгүй өдөөн хатгалгаас сэргийлэхийн тулд, мөн хүнд цаг үеийг туулж ардаа үлдээхэд нь тусалж дэмжихийн тулд, хэрэг даамжирахаас урьтаж талууд нөхөн төлбөрийн хэмжээнд санал нэгдлээ” гэжээ. 2009 оны наймдугаар сард болсон ослоор Калифорнийн хурдны замын эргүүлийн офицер 45 настай Марк Сэйлор, түүний эхнэр, охин мөн ноён Сэйлорын хадам дүү нар амиа алдсан байна. 

    Цагт 190км/цагийн хурдтай явж байсан гэр бүлийн машин өөр нэгэн машинтай мөргөлдөж, замын хөвөөрүү шахагдан гарч улмаар дэлбэрсэн байна. Машины шалавч хаазан дээр дарагдсан байснаас осол болоход хүргэсэн байна гэж мөрдөн байцаагчид тогтоожээ. Даваа гаригт “Toyota” корпораци хэдэн сая машин эргүүлэн татсаны торгууль болгож 32,4 сая ам.долларын торгуулийг төлөхөөр болсон байна.

    Б. Энхцэцэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж