Хятад автомашинд хязгаар тавина

Хуучирсан мэдээ: 2010.12.24-нд нийтлэгдсэн

Хятад автомашинд хязгаар тавина

Хятадын нийслэл Бээжин хотод хүндхэн асуудал болоод байгаа замын түгжрэлийг багасгахын тулд Хятад улс автомашины худалдан авалтынхаа хэмжээг багасгах тухай шинэ журмыг хэрэгжүүлж эхлэх гэж байна. 2011 онд иргэдийн шинээр худалдан авах нийт машины тоог 240,000-аас хэтрүүлэхгүй байх тухай Бээжин хотын удирдлага пүрэв гаригт зарласан нь 2010 оны хэмжээтэй харьцуулахад гуравны нэг дахин багассан үзүүлэлт юм. Журмын дагуу шинээр олгох машины дугаарын 90 орчим хувийг Бээжин хотоос зайдуу амьдардаг иргэдэд олгох ажээ. Засгийн газрын албадын автомашины хэмжээг ирэх таван жилийн хугацаанд нэмэгдүүлэхгүй байхаар шийдсэн байна.
Ачааллын хэмжээгээр Бээжингийн замын хөдөлгөөн дэлхийд тэргүүлдэг. Хэдий шинэ журмыг мөрдөж эхэлсэн ч хотын замын түгжрэлийн асуудлыг цогцоор нь шийдэж чадахгүй, харин ачааллын хэмжээг бага ч болов бууруулах болно гэж холбогдох албаны хүмүүс үзэж байна. Харин иргэдийн хэлснээр “Бээжингийн замууд заримдаа машины зогсоол шиг болчихдог. Есдүгээр сарын нэг орой 140км урт дараалал бүхий түгжрэл үүсч байсан тохиолдол бий” гэжээ. Энэ онд Бээжинд 750,000 автомашин шинээр бүртгэгдэж, нийтдээ 4,8 сая машин Бээжингийн замын хөдөлгөөнд оролцож байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж