Хэнтий аймгийн хүүхдүүд яруу найргаар өрсөлджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.03-нд нийтлэгдсэн

Хэнтий аймгийн хүүхдүүд яруу найргаар өрсөлджээ

Хэнтий аймгийн хүүхдийн “Хүрэл тулга-2010” яруу найргийн наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Дунд насны буюу 7-9 дүгээр ангийн сурагчдаас “Тэмүүжин” цогцолборын Д.Алтанхуяг түрүүлсэн бол “Бор-Өндөр” цогцолборын Б.Цэрэнханд, Дархан сумын А.Отгонбаатар нар удаах байруудад шалгарчээ. Ахлах насны буюу 10-11 дүгээр ангийн сурагчдаас Хэрлэн сумын нэгдүгээр дунд сургуулийн Б.Гандолгор түрүүлжээ. Мөн тус сургуулийн Э.Банзрагч хоёрдугаарыг байр эзэлж, “Бор-Өндөр” цогцолбор сургуулийн сурагч Б.Борхүү, М.Энхсаруул нар удаах байр болон шагналт байранд шалгарсан байна. Энэ наадмын тэргүүн байранд шалгарсан сурагчид ирэх сард болох улсын хэмжээний хүүхдийн яруу найргийн наадамд оролцох эрхийг давхар хүртэж байгаа аж.
Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж