Улиран одож буй 2010 онд нийслэл Улаанбаатар хотод хийгдсэн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлыг 2009 онтой харьцуулахад 21,4 тэрбум төгрөгөөр буюу 43,5 хувиар өссөн дүн гарчээ. Энэ онд нийслэлийн хэмжээнд улс, нийслэл, гадаад дотоодын болон аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 16.4 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийгдсэн байна. Нийслэлд шинээр 41 усан оргилуур, Сөүлийн гудамж, Самбуугийн гудамжны иж бүрэн тохижилт, Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбай, Багануур дүүрэгт Д.Нацагдоржийн нэрэмжит талбайд нийт 1,2 тэрбум төгрөгийн шинэчлэлт, тохижилтын ажил хийж, бичил цэцэрлэг 21-ийг шинээр байгуулжээ.
Д.Цээнэ