Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Х.Энхбаярт үүсгээд байсан хэрэгт
тус аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Эрдэнэбат хэргийг хуулийн
дагуу үнэн зөвөөр шийдвэрлүүлэхээр шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичих,
шүүхийн харьяаллыг өөрчлүүлэх зэргээр идэвхтэй ажиллаж байснаа саяхан
түүнийг яллахаас татгалзсан байна. Х.Энхбаяр уг албан тушаалд очихоосоо өмнө Есөнбулаг сумын гуравдугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан аж. Тэрбээр Есөнбулаг сумын гуравдугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа багшаар ажилд орох гэсэн 2-3 иргэнээс авлига авсан асуудал нь илэрч, АТГ-аас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Гэвч шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан тул прокурорын эсэргүүцлээр дахин хэлэлцэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаж байсан аж.

С.Сүрэн