Их хэмжээний алтны хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Хуучирсан мэдээ: 2010.12.24-нд нийтлэгдсэн

Их хэмжээний алтны хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Чингэлтэй дүүргийн шүүхэд өнгөрсөн хоёр өдөр улсын хилээр их хэмжээний алтыг гаргасан Б.Анхчимэг нарын есөн хүний хэргийг хэлэлцэж нотлох баримт дутуу гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Тагнуулын ерөнхий газрын ажилтнуудын шалгаж тогтоосноор Д.Анхчимэг, Ц.Оджаргал, Р.Цэнгэлсүрэн, Ц.Цоггэрэл, Х.Эрхэмбилэг, Ц.Буянхишиг, Д.Батцэнгэл, И.Дэнзмаа, Ц.Идэржавхаа нар бүлэглэн  өнгөрсөн оноос хойш улсын хилээр удаа дараа хууль бусаар алт зөөсөн аж. Тэд Хятад улсын иргэдтэй холбоо тогтоон, Монголоос их хэмжээний алтыг худалдан авч маш олон удаагийн үйлдлээр алт нуун гаргаж байсныг тагнуулынхан хавтаст хэрэгт бүрдүүлсэн байдаг. Энэ хэрэгт 18 хүнийг сэжигтнээр тогтоон мөрдөн байцаалт авсан ч хэрэгт холбоотойг тогтоож чадаагүй аж. Харин гэм буруутай хэмээн шүүгдэж буй есөн хүн шүүх хурал дээр мэдүүлэгээсээ буцсан. Мөрдөн байцаалтын явцад "Энэ хэргийг хятадуудын захиалгаар үйлдсэн. БНХАУ-ын иргэн Ли алт гаргасан ажлын хөлсөнд 600 мянган юань өгнө гэсэн" хэмээн мэдүүлж байжээ.

    Н.Түвшин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж