“Өдрийн сонин” оны шилдэг сонин боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.24-нд нийтлэгдсэн

“Өдрийн сонин” оны шилдэг сонин боллоо

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл жил бүр оны шилдгүүдээ шалгаруулдаг уламжлалтай. Тэгвэл 2010 оны өдөр тутмын шилдэг сонингоор “Өдрийн сонин”-г шалгаруулжээ.
Монголын сэтгүүл зүйн салбар болон сонины зах зээлд өөрийн байр суурийг баттай эзэлж, улс төр, эдийн засаг, соёл урлаг, шинжлэх ухаан, танин мэдэхүйн үндэсний индэр болж, төр засаг түмэн олон иргэдийнхээ харилцааны гүүр болж, шүүмжлэлт нийтлэл, асуудал дэвшүүлсэн өгүүллүүдээрээ бусдаас ялгаран ажиллаж байгаа хэмээн “Өдрийн сонин”-г онцлон үнэлж, ийн шилдгээр өргөмжилсөн байна. Энэхүү хүндтэй шагналыг гардан авсан тус сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, төрийн шагналт Б.Цэнддоо “Мэргэжлийн байгууллага, мэргэжил нэгт нөхдөөсөө ийм өндөр үнэлгээ авсанд баярлаж байна. Цаашид улам эрч хүчтэй ажиллах, манлайлагчийн байр сууриа хадгалах болно” хэмээсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж