Хөдөлгөөнийхний хэргийг прокурорт шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.24-нд нийтлэгдсэн

Хөдөлгөөнийхний хэргийг прокурорт шилжүүлэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий гишүүн Ц.Мөнхбаяр, Т.Баяраа, Батбаатар, Төмөрбаатар нар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд орших “Пураам”, “Сентерра гоулд Монгол” компаниудын техник хэрэгсэл рүү буудсан хэрэг энэ оны есдүгээр сард гарсан. Тэднийг УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд мөрдөн байцаах ажиллагаа дуусч хэргийн материалыг өнгөрсөн долоо хоногт прокурорын газарт шилжүүлсэн байна. Энэ талаар  “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий гишүүн Ц.Мөнхбаяраас тодруулахад “ Хэргийг прокурорт шилжүүлсэн. Хавтаст хэрэгт гарын үсэг зурахадаа бид хэрэг хийгүй гэдгээ бичсэн” гэв.

    Н.Түвшин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж