
Пакистаны баруун хойд хэсгийн мужид болсон удаа дараагийн мөргөлдөөний улмаас хамгийн багаар тооцоход 3 цэрэг, 24 босогчид амь үрэгдсэн байна. Мохманд Эижинсигийн Баиднами тосгон дахь хагас цэрэгжсэн таван шалган нэвтрүүлэх цэгт 150 Талибанчууд халдсанаар мөргөлдөөн хурцадсан байна. Шалган нэвтрүүлэхээс 12 цэрэг шархадсан хэмээн мэдэгдсэн бол Талибанчууд 12 цэрэг хөнөөж, үлдсэн цэргүүдийг олзлон, хяналтын цэгийг булаан авсан хэмээн мэдэгджээ. Харин энэ мэдэгдлийг аюулгүйн албаныхан няцааж, барьцаалагдан сураггүй болсон хүн байхгүй гэжээ. Пакистаны Мохманд нь Афганистантай хиллэдэг бөгөөд Талибанчуудын түшиц газар юм.
Сүүлийн саруудад Пакистаны цэргийн хүч Мохмандад удаа дараагийн дайралтуудыг хийж байгаа ч босогчид халдлагаа үргэжлүүлсээр байна. Арванхоёрдугаар сарын эхээр Пакистаны засгийн газрын харьяа Галанаид амиа золиослон халдлага үйлдэгч этгээд хос бөмбөг дэлбэлж, 43 хүний амийг авч одсон. Харин долдугаар сард Мохмандын Якахундад халдлага болж, 100 гаруй иргэд амиа алдсан байна. Тиймээс Мохманд Эижинсигийн албаны хүмүүс тосгоны удирдагчдыг цуглуулж, Талибан босогчдын эсрэг холбоог байгуулахаар хэлэлцэж байна.
Б. Энхцэцэг