Гар зургаар илэрхийлэгдсэн Социалист Солонгосын мєрєєдєл

Хуучирсан мэдээ: 2010.12.24-нд нийтлэгдсэн

Гар зургаар илэрхийлэгдсэн Социалист Солонгосын мєрєєдєл

Москвагийн, мєн хуучин социалист дэглэмт манайх мэт улс орны иргэдийн
хувьд аль ч талаараа маш сонирхолтой байх нэгэн гар зургийн vзэсгэлэнг
Олег Кулик болон Анна Зайцева нарын уран бvтээлч нар саяхан тєрєлх
хотдоо гаргажээ. Хойд Солонгосын зураачдын зураг, баримал, сийлбэрvvдээс
бvрдсэн энэхvv vзэсгэлэнгийн бvтээлvvдийг харахад тус социалист  орны
зураач нарын онгодыг “Тэгедоскийн барилгачид”, “Мигокскийн хєдєє аж
ахуйн пункт”, тэр битгий хэл “Фашистуудын бэлгийн хvчирхийлэл” зэрэг
сэдвvvд маш ихээр хєглєдєг юм байна. Vзэсгэлэнд тавигдсан бvх бvтээлvvд
ихэвчлэн 2000 оноос хойш хийгджээ. “Мєсєн доогуур ч ус урсдаг” хэмээх
нэртэй уг vзэсгэлэн нь ирэх оны 1-р сарын 30-ныг хvртэл “Белый” цех
болон “Винзавод” зэрэг газруудад гарах юм байна. Ингээд бvгдээрээ нэг
талаараа єрєєсгєл vзэл бодолд хvлэгдсэн хєєрхийлєлтэй нэгэн нийгмийн
иргэд юуг мєрєєддєгийг урлагийн бvтээлvvдээр нь дамжуулан мэдэж авцгаая.
Яг л манай хуучин цагийн соц-мєрєєдєл vнэртэж байна шvv.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж