Эмэгтэйчүүд сансарт нисэхээр зэхэж байна. Нэг эмэгтэй сансар судлаач хэдийн сансарт байгаа бөгөөд Олон улсын сансрын станцад ажиллахаар Оросоос хөөрөөд байна. Даваа гаригийг өглөө Америкийн сансар судлал, агаар мандлын захиргаа /NASA/ гурван эмэгтэй нисгэгчийг өөр дөрвөн эрэгтэй нисгэгчийн хамт “Discovery” хөлгөөр хөөргөхөөр цаг тоолж эхлээд байна. Энэ бол хамгийн олон эмэгтэй нисгэгч сансарт зэрэг ажилласан тохиолдол юм. Америкийн анхны сансрын нисгэгч эмэгтэй Sally Ride өдийгөөс 27 жилийн өмнө сансарт нисэж байсан. Сансарт ажиллах дөрвөн эмэгтэйн гурав нь америк, нэг нь япон бөгөөд нэг нь багш, нөгөө нь химич, нөгөө хоёр нь сансрын инженер мэргэжилтэй. Долоон хүний бүрэлдэхүүнтэй “Discovery” багийн гишүүд сансарт 13 өдөр ажиллах ба нөөц төхөөрөмжүүд аваачиж суурилуулж, туршилт хийнэ. Хөлөг даваа гаригт 06.21 цагт хөөрнө.
АНУ-ын Metcalf-Lindenburger, Японы иргэн Naoko Yamazaki нарын хувьд энэ анх удаагийнх нь нислэг. Харин 43 настай Stephanie Wilson-ийн хувьд энэ түүний гурав дахь нислэг бөгөөд тэр сансарт ниссэн хоёр дахь хар арьст эмэгтэй болсон билээ. Naoko Yamazaki мөн сансарт ниссэн хоёр дахь япон эмэгтэй болох гэж байна.
Зөвлөлтийн сансрын нисэгч Юрий Гагарин сансарт ниссэн анхны хүн бөгөөд 1961 онд сансарт ниссэн. Харин дэлхийн анхны сансрын нисэгч эмэгтэй Зөвлөлтийн сансрын нисэгч Валентина Терешкова 1963 онд сансарт нисч байсан. Тэд сансарт ниссэнээр давхардаагүй тоогоор хүн анх сансарт ниссэнээс хойш 517 хүн сансарт ниссэн гэж бүртгэгдэх болно.
Т.Санаа