
Уул уурхайг дагаад Монголыг чиглэсэн хөрөнгө оруулалт жил ирэх бүр нэмэгдэх болсон. Ялангуяа энэ жил дотоодод ам.долларын урсгал нэмэгдэж, төгрөгийн өмнө үнэгүйдэж байгаа. Харин манай эдийн засагт гадаад валютын орох урсгалыг шингээх чадавх сул байгаагаас Монголбанк төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, бодлогын хүрээнд зах зээл дэх илүүдэл валютыг татаж буй. Долоо хоногт хоёр удаа зохион байгуулдаг дуудлага худалдаагаар дамжуулан дээрх арга хэмжээг авдаг байгаа. Ингэснээр өнгөрсөн аравдугаар сарын 30-ны байдлаар 1.8 тэрбум ам.доллар байсан Монголбанкны валютын нөөц хоёр тэрбум ам.долларт хүрчээ.
Монголбанкнаас зарласан албан ханш оны эхнээс 14 орчим хувиаг чангарсан байна. Харин бодит үйлчилж буй ханш аравдугаар сарын байдлаар 18.5 хувиар өсчээ. Ханшийн чангаралтыг судалж үзвэл, 67 хувь нь нэрлэсэн ханшийн чангаралтаас, 33 хувь нь инфляцаас хамаарчээ.
Б.СҮРЭН