Нийслэлийн Хоёрдугаар амаржих газрын дээврийн засварын ажил дууслаа. Засварын ажлыг энэ сарын 27-нд улсын комисст хүлээлгэн өгөх байсан ч дотор заслын багахан ажил үлдээд байгаа аж. Ирэх даваа гараг гэхэд гүйцэтгэгч компани үлдсэн ажлыг нь хийж дуусгахаар захиалагчтайгаа тохиролцсон байна. Сар гаруйн өмнө тус амаржих газрын үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэсэн дүгнэлтээр хаалгыг нь барьсан. Єнгєрсєн жил тус амаржих газарт их засвар хийсэн боловч дээврийн засвар хийхдээ агааржуулалтын болон бохирын ус зайлуулах хоолойг дээврийн таазыг нэвтлэлгvй орхисноос битvv цан цохиж, бохир vнэртэх болсон юм. Тиймээс халдвар гарч болзошгvй гэж vзэн, энэ үеэр тус амаржих газарт хэвтэж байсан 36 эх, 16 нярайг “Таны тєлєє бид” эмнэлгийн байранд шилжvvлсэн.
Д.Долгор