Хуучирсан мэдээ: 2010.12.24-нд нийтлэгдсэн

Эх орончдын дууль

Эх орончдын дууль.
Эх
оронч гэж чухам хэн юм бэ? Эх орны төлөө зэвсэг барин торгон хилийн
зааг дээр зогсож байгаа байлдагч уу? Эсвэл энэ төрийн төлөө зүтгэж яваа
түшээд үү? Юм болгон өөрийн гэсэн учир утгатай, түүнийг хүн болгон
өөрийн мэлмийгээр тунгаан хүн болгон өөрийн үзэл бодлыг илэрхийлж чадна
тиймээс эх оронч гэсэн сэдэвийг энд хүргээд өндөрлөе! Бид өөрсдийн ороны
жолоог атгах төрийн түшээдээ дөрвөн жилд нэг удаа, түмэн олноороо
хэлэлцэн, хэрэлдэн сонгоцгоодог. Сонгох сонгохдоо тэр хүмүүсийг эх
орондоо хайртай энэ орныг хөгжүүлж чадах эрдэм мэдлэгтэй гэж үзсэн
учираас сонгоцгоодог. Гэхдээ ард түмний маань итгэн сонгосон түшээд
маань эх орноо хайрлаж чаддаггүй гэх сонин мэдээг ойрд их унших боллоо.
Зарим түшээдий маань эх ороноо хайрлах хайр нь бусадаасаа арай доор
байна гэнээ! Асуудлын гол нь эх ороныг бага хайрлаж байгаа, их хайрлаж
гэх хэрүүл гишүүд бүрээс гарж байгаа нь сонирхолтой. Тэгэхдээ тэр
хайрлаад байгаа эх орончдын хайрын их, багын ялгааг чухам яаж гаргах
ёстой вэ? Монгол түмний хийморь өөдөө гэж сайхан үг байдаг.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж