Барилгын компаниудад шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.24-нд нийтлэгдсэн

Барилгын компаниудад шалгалт хийжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй барилга угсралтын 169, барилгын материалын үйлдвэр 110, барилгын засал чимэглэлийн 23, сантехникийн найм, цахилгааны 11 зэрэг нийт 321 аж ахуйн нэгж, байгууллагын 10277 ажиллагсад, 1400 тоног төхөөрөмжийг хамруулан мэргэжлийн хяналтын байгууллага шалгалт хийжээ.

    Шалгалтаар барилгын тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллагууд барилга угсралт, засал, өрлөг, шавардлага, гадна фасадны ажлуудыг өөрсдийн мэргэжлийн ажилтнаар гүйцэтгүүлдэггүй, туслан гүйцэтгэгч хувь хүн, иргэнээр хийлгэдэг. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль, дүрэм, стандартын шаардлагыг хангаж түүнд хөрөнгө зарцуулан ажиллаж чадахгүй иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд барилгын ажлыг гүйцэтгэж улмаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдөж осол гарах нөхцөл бүрдүүлдэг гэнэ. Мөн барилга угсралтын үед цахилгаан шатны хонгилийг хаалт хамгаалалт хийгдэхгүй орхидог, ерөнхий гүйцэтгэгчид барилгын талбайд ажиллах бүх байгууллага, хувь хүний ажиллах аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээний төлөвлөгөө, ажил гүйцэтгэх тухай зөвшөөрлийн актыг хийдэггүй, ажилтанд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангасанажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл/дуулга малгай, хамгаалах бүс….г.м./ олгодоггүй түгээмэл зөрчлүүдийг илрүүлжээ.

    Иймд ажил олгогчид Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай” хууль, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан тогтоол, дүрэм, журам, стандартууд, ”Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” зэрэг эрх зүйн актуудыг хэрэгжүүлэхэд анхаарч хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах шаардлагатай байгааг тогтоожээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж