Нийслэлийн нийтийн тээврийн газраас шинээр цахим картын үйлчилгээг нэвтрүүлж байгаа билээ. Энэ цахим карт нь оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэсэн гурван төрөлтэй байх аж. Эхний ээлжинд оюутны цахим картыг Нийтийн тээврийн газраас хэвлэн энэ сарын 1-нээс оюутнууд цахим картаар үйлчлүүлэхээр нийтийн тээврээр зайлшгүй явах шаардлагатай оюутан 80 мянга байхаар тогтоож, Сангийн яамнаас тээвэрлэлтийн зард лыг нийслэлийн төсөвт 30 орчим тэр бум төгрөгийг суулгасан бөгөөд одоогоор 71 мянган оюутнуудад цахим картыг олгоод байна. Шинэчилсэн цахим картын бүртгэл хураамжид зарим шалтгаанаар хоцорсон их дээд сургуулийн оюутнууд өнөөдрийг хүртэл цахим картаа аваагүй байгаа бөгөөд нийтийн тээврээр үйлчлүүлж чадахгүй байгаа аж. Гэтэл Нийслэлийн нийтийн тээврийн газраас цахим картаа аваагүй байгаа их, дээд сургуулиудын оюутнуудыг энэ сарын 7-ныг хүртэл хуучин үнэмлэхээрээ зорчиж болох талаар шийдвэр гаргаад байгаа. Мөн нийтийн тээврийн аль ч автобусанд цахим картыг уншигч багаж барьсан кондуктор одоогоор алга байна.
Д.Долгор