орон, Ази тивийн төв хэсэгт 1 сая 500 мянга илүү хавтгай дөрвөлжин км
нутгийг эзлэн оршдог юм. Манай орон газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийн
улс орнуудын дотор эхний 20-д багтдлаг. Бусад орны газар нутгийн
хэмжээтэй харьцуулан хэлбэл, Францын газар нутгрийг дөрөв дахин
томсгосонтой тэнцэнэ.
Энд 2 сая 600 мянган хүн амьдарч байгаа бөгөөд нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээгээр Монгол дэлхийд тэргүүлдэг.
Монгол улс хойд талаараа ОХУ, өмнө талаараа БНХАУ гэсэн хоёрхон оронтой хиллэдэг.
Манай
орны нутаг ерөнхийдөө уулархаг. Нутгийн баруун хэсэгт 1500 км урт
үргэлжилсэн Алтайн нуруу орших бөгөөд хамгийн өндөр оргил нь далайн
түвшнээс дээш 4374 м өргөгдсөн байна. Тал нутаг харьцангуй бага талбайг
эзлэдэг. Нийт нутаг далайн түвшнээс дээш нилээд өндөрт оршдог учраас
нам дор нутаг байхгүй.
Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн “Миний
нутаг” хэмээх шүлгийн эхний мөрд орсон “Хэнтий, Хангай, Соёны өндөр
сайхан нуруунууд Монгол орны төв, хойт хэсгийн чимэг болон сүндэрлэнэ.