Мэлхийн орд-Эмэгтэйчүүд

Хуучирсан мэдээ: 2010.12.24-нд нийтлэгдсэн

Мэлхийн орд-Эмэгтэйчүүд

Аливаа юмсыг баялаг төсөөлж чаддаг энэ эмэгтэй хааяа жаахан
гунигтай хааяа жаахан галзуу байдаг. Заримдаа бүр баргар царайлдаг, энэ нь танд
ч бас нөлөөлнө. Дараа нь тэр инээд хөөр болж хайр энхрийлэлдээ таныг умбуулна.

Түүнд ямагт хуримтлуулсан мөнгө байдаг. Тэр өөрийгөө аз
жаргалгүй байна гэж бодсон үедээ түүнийгээ зарцуулдаг. Гэхдээ орлого нь
зарлагаасаа илүү их байна. Мөнгөний ихээхэн сонирхолтой бөгөөд мөнгөний тухай
яриа нь түүний дуртай сэдэв болдог. Орлого, зарлагын тухай бодлоос нь салгахын
тулд голын эрэг рүү дагуулж яв. Тэнд л та түүний бүх сэтгэл татам байдлыг нь
олж харна. Сарны гэрэлд тэр далд мөрөөдлөө нээж харин усны ойр нь түүнд тайван
байдлыг өгнө. Танд таалагдах түүний сэтгэлийн бүх солонгыг энд та харж болох
юм.

Ер нь тэр эрчүүдтэй уян зөөлөн, даруу байдаг боловч хааяа
хэтэрхий аальгүйтдэг. Хэрвээ та түүнтэй энгийн найзын харьцаанд байдаг бол
түүний илүүдсэн аальгүй зан нь таныг уцаарлуулж магадгүй. Харин та түүнд
дуралсан бол, мэдээж энэ зан нь танд их таалагдана. Ийм эмэгтэй бусад
эмэгтэйчүүдэд аюул болон олон таагүй явдлууд учруулдаг. Олон эрчүүд түүний
төлөө гэр бүлээсээ салдаг.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж