Уран барималч Аниш Капур Лондонд олимпийн тоглолтод зориулсан 120 метрийн өндөр цамхагийг бариулна гэнэ. The Daily Telegraph сонинд мэдээлснээр бол цамхагийн зураг төслийн уралдааныг Лондоны мэр Борис Жонсон зарлуулсан юм. Сэтгүүлчид Лондоны ирээдүйн цамхагийг “Эйфелийн цамхагт барьж байгаа хариу” гэж нэрлээд амжсан байна. Капурын цамхаг нь Парисийн цамхагаас гурав дахин намхан, Америкийн эрх чөлөөний хөшөөнөөс арай өндөр байх гэнэ. Олимпийн энэ цамхагийн өртөг 19,1 сая фунт болох ба түүний 16 саяыг нь Их Британийн хамгийн баян иргэн Лакшми Миттал өгч байгаа гэнэ.