Олон улсын хүүхдийн эрхийн конвенц үргэлжлэл

Хуучирсан мэдээ: 2010.12.24-нд нийтлэгдсэн

Олон улсын хүүхдийн эрхийн конвенц үргэлжлэл

II ХЭСЭГ

42-р зүйл

Оролцогч улсууд үр нөлөөтэй, зохистой арга хэрэгслээр Конвенцийн зарчим, заалтуудыг
насанд хүрэгчид болон хүүхдүүдэд таниулан сурталчлах үүрэг хүлээнэ.

43 дугаар зүйл

 1. Энэхүү Конвенцийн дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд гарсан ахиц дэвшлийг
хэлэлцэх зорилгоор Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн хороог байгуулах бөгөөд энэ Хороо нь
дор дурдсан үүргийг гүйцэтгэнэ.

 2. Хороо нь ёс суртахууны эрхэм дээд чанарыг эзэмшсэн, энэхүү Конвенцид хамаарах
асуудлаар өндөр мэдлэг, чадвар хуримтлуулсан  арван мэргэжилтнээс бүрдэнэ. Хорооны
гишүүдийг оролцогч улсууд өөрийн иргэдээс сонгох бөгөөд тэдгээр нь өөрсдийн нэрийн өмнөөс
ажиллана. Чингэхдээ газар зүйн тэгш хуваарилалт болон эрх зүйн гол тогтолцооны төлөөллийг
харгалзана.
Үргэлжэлл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж