Бундесверын гурван цэрэг үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.04.03-нд нийтлэгдсэн

Бундесверын гурван цэрэг үрэгдэв

Афганистаны Кундуз мужийн Чахар-дара районд немцийн цэргийн эргүүлд гарч байх үеэр талибууд довтолсноос бундесверын гурван цэрэг алагдаж, найман цэрэг хүнд шархаджээ. Германы цэрэг Афганистанд очсоноос хойш хамгийн том тулалдаан дөрөвдүгээр сарын 2-ны өдөр болж хэдэн цаг үргэлжилсэн байна. Немцийн цэргийн эргүүлийг хэдэн талаас нь довтолсон байлдаанд 200 орчим талибууд оролцсон гэнэ.
Германы цэргийнхэн ухрах үеэр тэдний хуягт машин зам дээр тавьсан бөмбөгөнд дэлбэрч, хэдэн хүн хүнд шархадсан байна. Тэднийг нисдэг тэргээр зөөсөн ажээ. Spiegel сонины сурвалжлагчийн бичсэнээр бол шархадсан цэргийнхний бие хүнд байгаа учир амь үрэгдэгсэдийн тоо өсч магадгүй байна. Талибуудын төлөөлөгч уг довтолгооны хариуцлагыг өөртөө авч хэд хэдэн хягтыг сөнөөн найман герман цэргийг устгасан гэж мэдэгдлээ. Чахар-Дара нь Кундуз мужийн зургаан сумын хамгийн аюултай нутаг гэж тооцогддог. Өнгөрсөн жилийн зун бундесвер талибуудын эсрэг довтолгоон явуулан тэднийг мужаас зайлуулсан боловч удалгүй талибууд эргэн иржээ. Үүний дараа орон нутгийн хяналтыг хийж байхаар Германы цэргийнхэн тэнд харуулын цэгүүдийг байгуулсан байна.  Афганистанд амиа алдсан герман цэргийн тоо одоо 36 болжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж