Jennifer Aniston яагаад сүрчгээ “Lola Vie” гэж нэрлэв?

Хуучирсан мэдээ: 2010.04.03-нд нийтлэгдсэн

Jennifer Aniston яагаад сүрчгээ “Lola Vie” гэж нэрлэв?

Жүжигчин Jennifer Aniston өнгөрсөн баасан гаригт өөрийн нэрийн анхны сүрчигнийхээ нэрийг бодож олсноо хэвлэлийнхэнд зарласан. Холливуудын хөөрхөн бүсгүйн анхны үнэртэн “Lola Vie” гэсэн нэртэй байх гэнэ. Энэхүү франц үгийг утгачилан орчуулбал, “амьдрал дээр инээх” гэсэн үг аж. Түүний энэхүү сонголтыг жүжигчин бүсгүйн хошин шогийн гайхалтай мэдрэмжтэй холбоотой гэж Us weekly-д бичжээ.
Жүжигчин Eva Longoria-гийн энэ сард худалдаанд гарах “Eva” сүрчгийг зохион бүтээсэн Falic Group Jennifer Aniston-ны шинэ сүрчиг дээр хамтран ажиллаж байгаа билээ. “Би өөрийнхөө анхны үнэртэнд ямар нэр өгөх талаараа бараг жил бодсон. Ингээд миний сүүлийн сонголт Lola Vie” гэж жүжигчин бүсгүй хэвлэлийнхэнд ярьсан байна. Дур булаам жүжигчин бүсгүйн анхны үнэртэн Англид энэ сарын сүүлээр худалдаанд гарах бол харин Америкт жилийн төгсгөлд зарагдаж эхлэх гэнэ.
Ж.Нил

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж