Хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд халдварт өчний өвчлөл буурахгүй байна. Одоогийн байдлаар Улсын хэмжээнд 6000 гаруй хүн өвчлөөд багаа юм байна. Халдварын өвчлөл Баянхонгор, Донод, Хэнтий, Дорноговь, Дархан, Өвөрхангай, Баян-өлгий Улаанбаатарт хамгийн их байгаа аж. Энэ өвчнөөр бага насны хүүхэд өвчлөх нь их байгаа бөгөөд нийслэлд 182 хүүхдийн байгууллагын А вируст гепатит өвчний 529 тохиолдол бүртгэгдсэн байна. Зарим цэцэрлэг, сургуульд нэгэн зэрэг 40 хүүхэд өвчилсөн тохиолдол ч гарсан байна. Нийслэлинй хэмжээнд 17, 35, 57, 30, 106, 92-р сургуулиуд, 109, 56, 115, 81, 112, 148-р цэцэрлэгүүдэд өвчлөл өндөртэй гэж Халдварт өвчин судлалын үндэсний үндэсний төвийн Сургалт мэдээллийн албаны дарга Ч.Уртнасан хэлж байлаа.Тиймээс иргэд гараа угааж, буцалсан ус ууж, олон ниймийн газар амны хаалдт хэрэглэж өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй байгааг эмч нар зөвлөж байна.