Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газрын дарга Ц.Оргодол тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны нийслэл Хөх хотод ажиллаж байна.
БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга Ц.Оргодол, ӨМӨЗО-ы Аялал жуулчлалын товчооны дарга Зао Гуан Хуа нар тэргүүлэн энэ сарын 15-нд Хөх хотод Хилийн бүсийн аялал жуулчлалыг зохицуулах VI хуралдаан зохион байгуулав.
Өнгөрөгч онд Улаанбаатар хотноо болсон Хилийн бүсийн аялал жуулчлалыг зохицуулах V хуралдааны протоколын хэрэгжилтийг хоёр талын удирдлагууд энэ үеэр дүгнэж, аялал жуулчлалын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх асуудлаар санал солилцсон юм. Түүнчлэн, ӨМӨЗО-ы аймаг, хошуудаас хүрэлцэн ирж хуралдаанд оролцсон 40 шахам төлөөлөгч хоёр орны хилийн бүсийн аялал жуулчлалын өнөөгийн байдал болон тулгарч буй бэрхшээл хүндрэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Хилийн бүсийн аялал жуулчлалын эрх зүйн таатай орчин бий болгох, жуулчдад зориулсан үйлчилгээний үнэ ханшийг тогтвортой байлгах, хоёр талын жуулчдын тоог нэмэгдүүлэх талаар 2011 онд авч хэрэгжүүлэх зорилтуудыг тусгасан Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Д.Долгор