
Одоогийн байдлаар эдгээр нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцээд олонхийн саналаар Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгоод байна.
Хуульд зааснаар байнгын хорооны даргыг нэг жилийн хугацаатай сонгодог юм. Энэ дагуу МАН-ын бүлэг байнгын хороодын дарга нараа өөрчилж эхлэв бололтой. Гэхдээ бүлгүүдийн хувьд байнгын хороодын дарга нарыг улираан сонгох эрх ч бас нээлттэй байдаг бөгөөд өнгөрсөн жил УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшинг улираан сонгож, бусад байнгын хороодын дарга нарыг өөрчилж байсан юм.
Байнгын хороодын даргад нэр дэвшигчдийг холбогдох байнгын хороодын хуралдаанаар оруулж батлан, ерөнхийдөө дуусаад байна. Удахгүй 11.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, түүгээр байнгын хорооны даргад нэр дэвшигчдийг танилцуулж, улмаар батлуулна.
Г.Дарь