Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган энэ сарын 5-ны даваа гаригийн 10.00 цагт эхэлнэ. Одоогоор Улаанбаатарт ажиллаж байгаа 54 гишүүн байгаа аж. Харин гишүүдийн 15 нь гадаадад яваа бөгөөд Увсад ажиллаж буй эрхэм гишүүн Д.Одхүүгээс бусад нь 5-ны дотор ирэх гэнэ. Тиймээс өвчтэй байгаа дөрвөн гишүүн болон хөдөө яваа нэг гишүүнээс бусад нь гэнэтийн шалтгаан гарахгүй бол Хаврын чуулганы нээлтэд оролцох бололтой. Чуулганы нээлтийн дараа УИХ дахь МАХН, АН-ын бүлгүүд хуралдах бөгөөд хуралдаанаараа Оюутолгойн гэрээний асуудлыг нэлээд нухацтай хэлэлцэх гэнэ. Тэд энэ гэрээг хүчингүй болгох асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэх талаар хуралдах юм. Харин энэ өдөр Ард түмний амлалт нэхэх холбооныхон жагсах юм. Хэдийгээр Ерөнхий сайд С.Батболд амласан мөнгөө өгөх болсон тухайгаа албан ёсоор мэдэгдээд буй ч тус холбооныхон жагсаалаа хийхээ мэдэгдлээ.
Л.ХАЛИУ