Данийн их зохиолч Ханс Христиан Андерсений “Лусын дагина” жүжгийг УДЭТ ирэх долоо хоногийн лхагва гаригт хөнгөлөлттэй үнээр тоглох гэж байна. Тус театр энэ жүжгийг хоёр жилийн өмнө тайзнаа амилуулж байсан юм. Жүжигт хүүхэд, залуучуудын үерхэл нөхөрлөл, үнэнч сэтгэлийн үлгэр дуурайл болгон ханхүү, гүнж хоёрын харилцааг сэтгэл хөдлөм үйл явдлаар өгүүлдэг.
Найруулагчаар нь СУИС-ийн багш Б.Хишигзаяа ажиллаж байгаа бөгөөд лусын дагинын дүрд залуу жүжигчин Б.Хулан, ханхүүгийн дүрд соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ аж. Дашрамд дуулгахад, Х.Х.Андерсен “Лусын дагина” зохиолоо 1858 онд бичсэн аж. Түүний зохиолуудыг 150 гаруй орны хэлээр орчуулан дэлхийн хүүхэд багачуудын хүртээл болсон бөгөөд өнөөг хүртэл түүний үлгэрийн номууд хэвлэгдсээр байгаа юм.