Т.Очирхүү юу, В.И.Ленин үү?

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Т.Очирхүү юу, В.И.Ленин үү?

Тэнгэрт хамгийн олон одод түгдэг, жилийн хамгийн урт шөнө буюу арванхоёрдугаар сарын 22-нд бүх урлагийнхны одод Монголын үндэсний олон нийтийн телевизийн 600-гийн их студи, шинэхэн хаалгаа нээж байгаа “Black box” студид чуулав. Арван жил амсхийж байж ахин зохиож байгаа XXI зууны анхны “Гоо марал” наадамд урлагийн бүх одод ирсэн нь тодорхой. Түүнээс гадна урлагийн оддод шагналыг нь гардуулахаар улстөрчид ч чамгүй их ирж. Урлагт элэгтэй гэгддэг Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй, УИХ-ын гишүүд тухайлбал эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Батбаяр, Б.Тэрбишдагва, Б.Одхүү, “Улаанбаатар төмөр зам” хамтарсан нийгэмлэгийн шинэхэн дарга Т.Очирхүү, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар гээд олон гишүүд морилон иржээ. Урлагийн бурхдыг хүндэтгэн шагналын дугтуйг задалсан эрхэм гишүүд хийгээд улстөрчид ам “фигур” сайтай гэдгээ хоромхон ч гэсэн харуулан микрофон барих мөчийг алдалгүй уран үг урсгаж байв. Тэдний дундаас Т.Очирхүүгийн зүйрлэл олныг хөгжөөв. Кино урлагийн шилдэг бүтээлийн дугтуйгш задалсан Т.Очирхүү дарга “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино урлаг” гэж нэгэн ухаантан хэлсэн байдаг билээ гэсэн үг нь заалан дотор нөхөрсөг инээдэм дагуулав. Т.Очирхүү даргын дух гэрэл, нүдний шил нь гэрэлд гялалзан нөхөд нь Ленин багштай адилхан гэж цаашлуулдгийг ч хэлэх үү. Хашир ч өөрийнхөө их багштай адилхан дүрээ овжин ашиглаад амжив бололтой “Хүмүүс инээлдээд байхыг бодоход хэн гэдэг ухаантан хэлснийг мэдэж байх шиг байна л даа” гэж бяцхан тайлбар дайгаад амжлаа. Улстөрч голдуу эрхмүүд “Ингэхэд тэр аффоризмыг зохиосон ухаантай хүн гэдэг нь Ленин үү, манай Т.Очирхүү юм уу” гэж  хөгжилдөөд амжив. Нээрээ л Ленинтэй адилхан харагдаж байна лээ шүү, Т.Очирхүү дарга.
А.АНУ  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж