Megan Foxx 25 насаа хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.03-нд нийтлэгдсэн

Megan Foxx 25 насаа хүлээж байна

Саяхан 24 насныхаа төрсөн өдрийн үдэшлэгийг ойр дотныхонтойгоо тэмдэглэж өнгөрүүлсэн Холливуудын залуу секс бэлгэ тэмдэг Megan Foxx ойрын ирээдүйд гэр бүлтэй болж, хүүхэд төрүүлэхийг хүсч байгаагаа найзууддаа дотночлон ярьсан гэнэ. Ойрын эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Megan Foxx өөрөөсөө 12 насаар ах жүжигчин Brian Austin Green-тэй л ханилж суухаар хатуу шийдсэн байгаа аж. Тэдний хайр дурлалын харилцаа 2004 онд эхэлсэн боловч энэ хооронд хэд хэдэн удаа салж, нийлсэн мэдээлэл цацагдаж байсан юм. Гэхдээ тэд одоо хэр нь болзсоор байгаа. Megan Foxx найзууддаа “Жүжигчний карьер надад тийм ч сонин биш. Хамгийн гол нь аз жаргалтай гэр бүл, үр хүүхэдтэй л болохыг хүсч байна. 25 насандаа энэ бүхнээ заавал биелүүлнэ” гэж ярьжээ. Түүний ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар Холливуудын хамгийн дур булаам гэгдэх болсон жүжигчин бүсгүй хүүхдэд маш хайртай бололтой. Megan Foxx найз залуу Brian-ныхаа найман настай дагавар хүүд жигтэйхэн хайртай бөгөөд тэд жинхэнэ ээж, хүү хоёр шиг л дотно харилцаатай байдаг гэнэ.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж